11.21.2009

Манай дэлхийн хамгийн Үнэтэй зүйлс


Одоогоос хэдэн сарын өмнө ээж болсон Холливудын нэрт жүжигчин Женнифер Лопес манай дэлхийн хамгийн үнэтэй эмэгтэй юм байна. Тэрбээр өөрийнхөө биеийг Нью-Йоркийн нэгэн даатгалын компанид нэг тэрбум ам.доллараар даатгуулжээ.




Үзэгчдийн сайн мэдэх "Титаник" киног бүтээхэд нийт 200 сая ам. доллар зарцуулсан

бөгөөд хамгийн өндөр өртгөөр бүтсэн кинонд тооцогдсоор байна.










Тэгвэл "Pepsi" компани нь хамгийн үнэтэй сурталчилгаа хийлгэжээ.2002 онд тус компани 92 секундын телевизийн сурталчилгаа хийлгэсэн. Түүнд тоглосон нэрт дуучин Бритни Спирс 7.53 сая ам.долларын хөлс авсан байна.

Харин сонгуулийн сурталчилгаанд хамгийних мөнгө зарсан нь Майко Блумберг юм. Тэрбээр 2001 онд Нью-Йорк хотын даргад өрсөлдөхдөө 744 757 ам.доллар зарцуулжээ.




Манай дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал нь Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Дубай

хотод байдаг. "Burj Al Arab"-ын ердийн өрөөнд нэг хоноход 770 еврогийн үнэтэй. Дээдчүүдэд зориулсан апартмент нь хоногийн 7700 еврогийн үнэтэй гэнэ.

http://static.hidden-travel-gems.com/hidden-travel-gems.com/imgname--burjalarab_is_the_best_hotel_in_the_world---50226711--burj-al-arab.jpg

Одоогоос яг арван жилийн өмнө Францын хөлбөмбөгийн шигшээ__баг нь дэлхийн цогцолбор нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог. аварга болсон билээ. Уг тэмцээн нь Парис хотод болсон бөгөөд түүнд зориулан "Stade de France" цэнгэлдэх хүрээлэнг барьсан юм. 460 сая еврогоор боссон уг цогцолбор нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог.

http://www.virginmedia.com/images/stade-de-france-400.jpg


No comments:

Post a Comment

 

B-news Design by Insight © 2009