Arstechnica.com нэгэн хэрэгт

эй судалгааг танилцуулжээ. AV-Comparatives энэхүү судалгааг хийж энэ оны 8-р сард танилцуулсан бөгөөд судалгаандаа A, Б гэсэн 2 бүлэг вирусын багцыг ашигласан байна. А багц нь 2007 оны 12 сараас 2008 оны 12 сар хүртэлх хортой програмуудыг багтаасан (бүх програмууд 97%-аас дээш илрүүлсэн) бол Б багц нь сүүлийн 7 сарын хугацаанд шинээр төрөн гарсан тооцоолуурын хорхой, шавьжнуудыг багтаасан байна. Судалгааны илрүүлэлтийн дүнгээр G Data Antivirus тэргүүлж, Avira Premium удаалжээ. Мөн Avast маань 5-д орж харин Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Kaspersky эхний 10-т ч багтаж чадаагүй байх юм.
-
G DATA Antivirus 20.0.4.9: 99.8 %
-
AVIRA AntiVir Premium 9.0.0.446: 99.4 %
-
McAfee VirusScan Plus 13.11.102: 98.7 %
-
Symantec Norton Antivirus 17.0.0.136: 98.4 %
-
Avast Professional Edition 4.8.1348: 98.0 %
-
F-Secure Antivirus 10.00.246: 97.9 %
-
BitDefender Antivirus 13.0.13.254: 97.8 %
-
eScan AntiVirus 10.0.997.491: 97.7 %
-
Trustport Antivirus 2.8.0.3017: 97.6 %
-
ESET NOD32 Antivirus 4.0.437.0: 97.2 %
-
Kaspersky AntiVirus 9.0.0.463: 94.7 %
-
AVG Antivirus 8.5.406: 94.0 %
-
Sophos Antivirus 7.6.10: 91.3 %
-
Microsoft Windows Live OneCare 2.5.2900.28: 90.0 %
-
Kingsoft Antivirus 2009.08.05.16: 86.4 %
-
Norman Antivirus & AntiSpyware 7.10.02: 84.8 %
Мэдээж антивирусын програмуудыг шалгаруулах хамгийн гол үзүүлэлт бол тэдний вирус илрүүлэлт. Доорх график дээр илрүүлж чадалгүй үлдээсэн вирусээр нь график гаргажээ:

Доорх график дээр худлаа дохио буюу яг жинхэнэ хортой програм илрүүлээгүй байж илрүүлсэн дохио өгсөн тоог харуулсан байна:

Доорх график дээр шалгах хурдыг нь харуулжээ. Нэг секундэд шалгаж амжих мегабайтаар:

Дээрх үзүүлэлтээс болон өөрсдийн судалгааны дүнгүүдээс AV-Comparatives дээрх 16 интернет хамгаалалтын компанийг 4 бүлэг болгон ангилжээ:
-
Тэргүүлэгч+: G DATA, Symantec, Avast, F-Secure, BitDefender, eScan, ESET
-
Тэргүүлэгч: AVIRA, McAfee, TrustPort, Kaspersky, AVG
-
Жирийн: Microsoft
-
Шалгагдсан: Sophos, Kingsoft, Norman
No comments:
Post a Comment