11.19.2009

Харь гарагийн хүн архи амсаад үхэх шахан зугтаажээ


Харь гарагийнхантай холбоотой олон янзын яриа байдаг ч хамгийн сонирхолтой нь байж болох нэгэн үйл явдлыг сонгон авч толилуулъя. Оросын алс дорнодын боглуү мужийн нэгэн тосгонд 1987 оны хаврын шөнө дугуй таваг хөлөглөсөн харь гарагийн гийчид бууж иржээ. Тухайн үед манай дэлхийгээр нэг нисдэг таваг хөлөглөсөн харь гарагийн гийчдийн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй яриа тархаж байсныг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Манай улсын Мөнгөнцэцэг гэдэг охин хүртэл харь гарагийн хөлөгт суутаад ниссэн хэмээн ярьж нэг хэсэг л алмайруулж байлаа шүү дээ. Гэвч Оросын тосгонд болсон дээрх тохиолдол нь АНУ-ын НАСА-гаас эрхлэн гаргадаг "Харийн хүмүүстэй учирсан онцгой явдлууд" хэмээх зузаан товхимолд бичигдсэн гэхээр эрдэмтэн судлаачдын анхаарлыг нилээд татсан хэрэг гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Тэрхүү тосгоны комбайнч А.Козерев хэмээх эр шөнө дөлөөр цонхон доор нь маш хурц туяа татаад байгааг ажиглаад гэрээсээ гарчээ.
Намар оройн цаг тул хамтралаас өөрийг нь дуудахаар машин ирж байгаа юм болов уу гэж бодож л дээ. Гэтэл түүнийт үүдээ онгойлгов уу үгүй овчарк нохой нь гаслан гийнан сүүлээ хавчсаар гэр лүү нь давхиад орж. Козерев гайхан гарч харвал байшингаас нь 50 орчим метрийн зайтай газарт, хориод метрийн өндөрт арваад метрийн урттай, гурван метр хирийн ор1 өнтэй таваг хэлбэрийн нисдэг аппарат гэрэл туяа цацруулан дүүжигнэж байжээ. Тухайн үед нисдэг таваг хөлөглөсөы харийнхан дэлхийгээр нэг тэнэж яваа тухай хачирхам яриа Оросын бөглүү тосгонд хуртэл сонсогдсон байсан учир Козерев түүнийг хараад айж балмагдсан ч үтүй. Харин ч гэртээ гүйн орж эхнэр хүүхдээ дагуулан харь гарагийнхан манайд айлчлан ирж байна гэж хөөрөлхөн гарч иржээ. Нисдэг таваг бараг л тэдний хашаан дотор газардсаны дараа харийн хөлөг дотроос сүүмийсэн урт гонзгой биетэй. дэлдийсэн урт чихтэй. гялтганасан хайрс пшг хувцастай дөрвөн хачин амьтан гарч ирсэн байна. Козерев их л ёсорхуугаар "'Харь гарагийн ахан дүүс минь манайд тавтай морил" гэж хэлээд өөрөө талх давс барьсаар угтан очсон аж. Харийн хүмүүс талх. давсыг гараараа авсангүй ар нуруунаасаа цацарсан урт шаргал туяагаар госч авмагцаа амандаа хүргэх мэт болсноо тургиад хаях шиг болсон
байна. Гэхдээ тэд Козеревийн барьсан талх, давсыг хаясангүй ар нуруун дахь үүргэвч маягийн юмандаа хийчихжээ. Комбайнч эр маань харийн хүмүүсийг гэртээ орохыг урьсан боловч тэд байрнаасаа хөдөлсонгүй. Богино долгионы шуугиан шиг чимээ гаргаад л ойр хавиа хачин гэрлээр тэмтрэн зогсоод байж. Козерев тэр үед ялимгүй халамцуу оайсан болоод ч тэр үү ахархан ухаандаа зочдыг дайлах хэрэгтэй гэж сэтгэжээ. Ингээд тэр даруй гэртээ гүйн орж шил архи аяганы хамт барин гүйж гарч ирээд бас л янз бүрийн уриалгахан үг хэлсээр хамгийн захад зогсож байсан амьтанд аягалаад огсон байна.
Харийн амьтад шингэн зүйл уух дуртай бололтой цаадах нь нөгөө нуруун дахь тэмтрүүл шиг юмаараа тосч аваад ам руугаа гулсуулж орхисноо гэнэт бүтшүүлэн ханиалгах шиг болоод тэр даруй хамаг гзрэл гуяа нь таг унтарч орхисон байна. Тэгснээ яг л усанд живж байгаа хүн шиг гар хөл нь эвгүй сарвалзан хөдөлснөө зэвтэй төмөр хяхтнаж байгаа юм шиг хачин муухай чихрах чимзэ гарган газар саван унамагц бусал нь маш их тзвдсзн маягтай нөгөө амьтнаа өргөж аван нисдэг тавгандаа оруулаад тэр даруй хурц гэрэл цацруулан нисч оджээ. Шилтэй архиа барьсан чнгтээ балмагдаж хоцорсон Козерсв харийн хүмүүст архи зохидоггүй юм байжээ гэж бодсоор улдсэн юмсанж. Хэнэггүй орос эр харь гарагийн зочдыг архиар дайлж айлгаснаас ч болсон уу тэр цагаас хойш нисдэг таваг энд тэнд үзэгдэх нь эрс цөөрсөн болох нь хүмүүсийн ярианаас анзаарагддаг ажээ.
Эх сурвалж нь:chiniih.miniih.com

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 

B-news Design by Insight © 2009