
Монголд хүчээ авч байсан “Emotion” хамтлаг Америкт амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. “UBS music 2009″ наадмаар дамжуулан үзэгчиддээ мэндчилгээ дэвшүүлж, шинэ уран бүтээлийнхээ дээжээр үзэгчидээ баярлуулж байсан.
“Emotion” хамтлаг “Sweetymotiоn” хэмээн нэрээ сольсон шигээ стиль имижээ ч мөн өөрчилсөн байсан юм. Мөн хамтлагийн гишүүн Солонго Монголдоо ирээд өөрийгөө нэлээн чадалтай бүжигчин гэдгээ харуулаад байгаа.
Энэ нь тэднийг нэлээн хөдөлмөрч гэдгийг харуулж буй юм. Харин тэдний дууг сонсох дуртай байсан фэнүүдэд нь нэгэн баяртай мэдээ дуулгахад тус хамтлагийнхан удахгүй шинэ цомгоороо та бүхэнд бэлэг барих нь ээ. Мөн тэдний www.sweetymotion.com вэб сайт гарчээ.
Энэхүү сайтаараа дамжуулан хамтлагийн талаарх мэдээлэл, шинэ дуу, клипийг үзэх боломжийг олгож байгаа юм.















No comments:
Post a Comment