11.19.2009

IQ гэж юу вэ?


IQ сайтай гавал, шаал мангар усан тэнэг тэрний IQ аягүй бол хасах байхаа гээд л хүмүүс лааг яриад байдаг ш дээ. Тэгвэл тэр IQ гээд л сайлж муулах үзүүлэлт нь юу юм болоо? Ер нь хүнийг царайлаг эсэх, өндөр нам гэж биеийн үзүүлэлтээс нь гадна оюун уханаар нь хэдэн янзаар дүгнэдэг юм болоо? Та энэ талаар сонирхож байсан бол дараах мэдээлэл хэрэг болж магад.



1. IQ-intelligence quotient. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илүүтэй үнэлэх болж байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.
Та хэрвээ Англи хэлэндээ сайн бол энэ хаяглуу орж IQ-аа шалгаж болно шүү Энд дар

No comments:

Post a Comment

 

B-news Design by Insight © 2009